Tuesday, April 26, 2011

Шинэ жор (эротик өгүүллэг)


Жаргалмаа Батболд хоёр жирийн л нэг залуу гэр бүл. Хөөрхөн гурван настай хүүтэй, хотын төв хавьцаа хоёр өрөө байртай, хоёулаа ажил төрөлтэй, найз нөхөдтэй ер нь л залуу гэр бүл анх амьдрал үүсгээд долоо найман жилийн дараа ямар байдаг билээ тийм л айл. Нэг их хэрүүл маргаан хийгээд стресст ороод байдаггүй, харин нөхрөө хаая найз нөхөдтэйгээ хэдэн аяга пиво уугаад гээд халамцуу ороод ирэхэд нь Жаргалмаа эмэгтэй хүн юм болохоор жаахан үглэдэг л байх. Тэдний сексийн харьцаа ч хэвийн. Анх дөнгөж танилцаад үерхэж байх үеийн хорьж болдоггүй хорин настай үеэ гүйцэхээ байсан ч долоо хоногт хоёр гурван удаатайгаа хэвийн л байдаг байв.

Гарчиггүй шүлэг…


Ааваа охин тань
Ар Монгол залуутайгаа суух гэхээр
Авгай авсан сайн эцэг юмуу
Архинд орсонд гүйлгачин юмуу
Аль эсвэл хоосон баярхсан
Амьдралаа хуурч бие үнэлсэн залуус их болжээ… 

Ээжээ охин тань

Хамтдаа зүтгэе хань минь ээ


За сайн байцгаана уу? Шинэ жилийн мэнд хүргэе та бүхэндээ! Гарчиггүй шүлэг, Эрчүүдээ дэндүү шудрага биш юм бишүү гэх мэт шүлгээ оруулсанаас хойш дахиад нэг шүлгээрээ та бүхэнтэй мэндчилж байна. 

Холын нутгаас тэмүүлэх
Хоёр биений хүслээ
Хойшдын ирээдүйн төлөө
Тэвчих ёстой юм болуу…

Аз жаргал амлан
Аваад суусан ханиа

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ


Чиний сэтгэлийг татсан
Миний таньдаг бүсгүй
Намрын анхны навч унасан өдөр
Надаас чамайг гуйж бэр минь боллоо
Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
Аадар цутгаж аянга бууж байсан
Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ /2/

Бурханы бэлэг
Хайрын биелэл үр минь
Унтаж байгаад цурхирлаа
Үнэгчилж байгаад уйллаа
Энэ амласан жаргал чинь үү
Энэ амсуулах амьдрал чинь үү
Үр чинь чамтай уулзах л гэж үүрэглэдэг
Үргэлжлэл чинь үнсүүлэх л гэж зүүрмэглэдэг
Зүүдэнд нь ч болов уулзаад
Зүрхэнд нь шивнэж учирлаарай
Бүүвэй бүүвэй
128 н өглөө би зүрхээ үхүүлсэн ч
128 н шөнө хүү хар дарсан ч
Жаргалыг чинь үргээхгүйн тулд
Цамцыг нь дэрлүүлж тайвшрууллаа
Зургыг нь тэврүүлж унтууллаа
Нам гүм дундаас нэрийг чинь дуудах үрээ
Хав харанхуй дундаас дүрийг чинь хайх хүүгээ
Нүд нь жижигхэн болохоор нулимс гарахгүй гэж бодоо юу
Бие нь бяцхан болохоор зовж мэдэхгүй гэж санаа юу чи минь.
Г. Цацрал 2011. 1. 30
ЦАГ ГАРГАН УНШСАНД БАЯРЛАЛАА
ИНГЭЭД Ч БОЛОВ МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХААР ШИЙДСЭН ЮМАА.
ТА БҮХНИЙГ ЗАЛХААХГҮЙН ТУЛД ЭНЭ ШҮЛГЭЭ СҮҮЛЧИЙНХ БОЛГОЁ.

Охин үрээ хайрла!


Сайн байцгаана уу. Та бүхэнтэй би ямар нэг зовлон ярилцья гэж бодсонгүй ээ. Энэ сайтаар дүүрэн хөгшин залуугүй эхнэр,нөхрөө хуурсан араар тавьсан хүмүүс. Мэдээж ийм болохоор ихэнх нь өөрийн гэсэн их бага хэмжээгээр асуудалд орсон. Хэн нэгэндээ гомдсон, хариугаа авах гэж өөр хүнтэй явна. Салахаа мэдэхгүй эргэлзэж байгаа  хүмүүс эсвэл өөр амьдрал зохиох гэсэн хүмүүс. Харамсалтай нь ихэнхдээ эмэгтэйчүүд захиа бичсэн харагдана. Хөөрхий тэр эмэгтэй чиний төрсөн эхээс ялгаагүй. Бүх эмэгттэй хүн ижил.Эмэгтэй хүн хааяа өөрийгөө зовох гэж төрсөн юм шиг гэж бодож магадгүй гэхдээ хамгийн их аз жаргалтай байх ёстой хүн бол эмэгтэй хүн юм шүү. Энэ шүлгийг орууллаа. Эрчүүдээ эхнэрээ хайрлаж яваарай.


21-р зуун бүсгүйчүүдээ өмөөрч байна


Амьдрал. Тэр өөрөө биднийг зовлон жаргалаар туучуулдаг. Гэгээн бас гэрэлтэй сүүдэртэй тийм л замаар амьдардаг. Гэхдээ амьдрал, хайр, итгэлцэл, бидний зам мөр үнэн байгаасай гэж би хүсдэг. Хэдийгээр бид “Үнэний хорвоо” гэж дуулдаг ч “үнэн” өөрөө харьцангуй. Үнэнийг нотлож болдог бил үү. Гэхдээ л амьдрал сайхан. Вансэмбэрүү хосоороо ургаж, хүн төж, шувууд нисдэг, хүн хүнээ хайрладаг заримдаа гомдоодог энэ л замбууд амьдраад л баймаар. Амьдрах сайхаан…

Ингээд амьдралын ачааг үүрч дүүрч яваа, Монголын сайхан бүсгүйчүүддээ гүн их талархал илэрхийлье. Анд, Эрдэнэтийн найрагч М.Баянгийнхаа бичсэн нэгэн шүлгийг та бүхэндээ хүргэх таатай байна.

Д.СОЁМБО