Tuesday, April 26, 2011

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ /2/

Бурханы бэлэг
Хайрын биелэл үр минь
Унтаж байгаад цурхирлаа
Үнэгчилж байгаад уйллаа
Энэ амласан жаргал чинь үү
Энэ амсуулах амьдрал чинь үү
Үр чинь чамтай уулзах л гэж үүрэглэдэг
Үргэлжлэл чинь үнсүүлэх л гэж зүүрмэглэдэг
Зүүдэнд нь ч болов уулзаад
Зүрхэнд нь шивнэж учирлаарай
Бүүвэй бүүвэй
128 н өглөө би зүрхээ үхүүлсэн ч
128 н шөнө хүү хар дарсан ч
Жаргалыг чинь үргээхгүйн тулд
Цамцыг нь дэрлүүлж тайвшрууллаа
Зургыг нь тэврүүлж унтууллаа
Нам гүм дундаас нэрийг чинь дуудах үрээ
Хав харанхуй дундаас дүрийг чинь хайх хүүгээ
Нүд нь жижигхэн болохоор нулимс гарахгүй гэж бодоо юу
Бие нь бяцхан болохоор зовж мэдэхгүй гэж санаа юу чи минь.
Г. Цацрал 2011. 1. 30
ЦАГ ГАРГАН УНШСАНД БАЯРЛАЛАА
ИНГЭЭД Ч БОЛОВ МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХААР ШИЙДСЭН ЮМАА.
ТА БҮХНИЙГ ЗАЛХААХГҮЙН ТУЛД ЭНЭ ШҮЛГЭЭ СҮҮЛЧИЙНХ БОЛГОЁ.

No comments:

Post a Comment