Tuesday, April 26, 2011

Би чамд хайртай! Намайг уучлаарай!


Чи хөөрхөн болохоор надад таалагдсан, үнсмээр санагдсан.
Би уйдсан учраас чамд наалдсан, хамтдаа байсан.
Хуурамч зүйлгүй гэж эхэндээ итгэсэн ч, цаашлахдаа айж
Хайр ургахвий гэж дотор бачимдаж, зүрх үхэж байсаан миний…

Өдөр ирэх бүр чамайг санаж, дасаж байснаа
Өөрөө ч мэдэлгүй сүүлд нь бодоход, би чамд хайртай болсон байж…

Хамт байсан мөч болгоноо эргэн санахад жаргалтай ч
Хааяа хааяа чамайг үзэн ядаж өөрийгөө зүхдэг болсоон.
Чамтай ижилхэн бүсгүй болгоны уруулыг хүсэж,
Чимээгүй дотроо гуниг тээж уйлж суудаг болсоон.


Түүнийгээ эзгүйчилж, сэтгэлдэх хоосон орон зайгаа чамаар нөхөж,
Төдийхөн ганцаардлыг дааж чадалгүй, хоёр биенээ хуурсанд уучлаарай!
Тийм ээ, би хоёр нүүртэй хөгийн амьтан!
Тэглээ гээд намайг зүхвэл зүх! хараа! үзэн яд!
Би чамайг бэтгэртлээ санаж битүүхэн дотроо уйлсаар л…
Болдогсон бол чамруу гүйж очоод сэтгэлээ онгойлгомоор…
Хохь минь болсон юм болохоор цээжин дэх зүрхээ
Хатааж, урж, тасдаж явахдаа таарна тийм үү би?

Хэзээ ч энэ зүйлийг болно гэж бодоогүй юм шүү…
Хамгийн гол нь миний сэтгэл өөдгүй зөрүүд  юм даа..

No comments:

Post a Comment