Tuesday, April 26, 2011

Гэрлэсэн эрчүүд гэртээ харь


Гэрлэсэн эрчүүд гэртээ харь
Гэгээвчин дээрээ эхнэр чинь хүлээж байна
Хэтсэн дээрх хатсан хувцас шиг
Хийсч мэдэхээр байна
Ганцхан чиний төлөө
Галынхаа өрөөнд гал атгаад
Ганцхан чиний төлөө
Голынхоо өрөөнд ширээ засаад
Охиноороо утас цохиулан

Одоохон ирээч ааваа гээд хэлүүлж байна
Оройжин цонхоор ширтэн
Ороод ирээч хань минь гээд гуйж байна
Ханийнхаа хацрыг өглөөхөн үнсэхдээ
Хайр нь оройтохгүй ээ гээд хаасан
Хаалга үүд чинь чамайг харуулдаад байна
Хаана явааг чинь асуугаад байна
Одоохон одоохон очлоо л гэх юм
Орцоо олохгүй төөрчихсөн юм уу
Одоохон одоохон гээд хүлээлгэх юм
Орон гэр чинь нүүчихээгүй л байлтай
Гэрлэсэн эрчүүд гэртээ харь
Гэргий чинь цохноор үсэрчих гээд байна
Удсныг чинь уучлах ханьдаа ир
Оройтсныг чинь ойлгох үрдээ ир…

No comments:

Post a Comment