Tuesday, April 26, 2011

Шинэ жор (эротик өгүүллэг)


Жаргалмаа Батболд хоёр жирийн л нэг залуу гэр бүл. Хөөрхөн гурван настай хүүтэй, хотын төв хавьцаа хоёр өрөө байртай, хоёулаа ажил төрөлтэй, найз нөхөдтэй ер нь л залуу гэр бүл анх амьдрал үүсгээд долоо найман жилийн дараа ямар байдаг билээ тийм л айл. Нэг их хэрүүл маргаан хийгээд стресст ороод байдаггүй, харин нөхрөө хаая найз нөхөдтэйгээ хэдэн аяга пиво уугаад гээд халамцуу ороод ирэхэд нь Жаргалмаа эмэгтэй хүн юм болохоор жаахан үглэдэг л байх. Тэдний сексийн харьцаа ч хэвийн. Анх дөнгөж танилцаад үерхэж байх үеийн хорьж болдоггүй хорин настай үеэ гүйцэхээ байсан ч долоо хоногт хоёр гурван удаатайгаа хэвийн л байдаг байв.

Гарчиггүй шүлэг…


Ааваа охин тань
Ар Монгол залуутайгаа суух гэхээр
Авгай авсан сайн эцэг юмуу
Архинд орсонд гүйлгачин юмуу
Аль эсвэл хоосон баярхсан
Амьдралаа хуурч бие үнэлсэн залуус их болжээ… 

Ээжээ охин тань

Хамтдаа зүтгэе хань минь ээ


За сайн байцгаана уу? Шинэ жилийн мэнд хүргэе та бүхэндээ! Гарчиггүй шүлэг, Эрчүүдээ дэндүү шудрага биш юм бишүү гэх мэт шүлгээ оруулсанаас хойш дахиад нэг шүлгээрээ та бүхэнтэй мэндчилж байна. 

Холын нутгаас тэмүүлэх
Хоёр биений хүслээ
Хойшдын ирээдүйн төлөө
Тэвчих ёстой юм болуу…

Аз жаргал амлан
Аваад суусан ханиа

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ


Чиний сэтгэлийг татсан
Миний таньдаг бүсгүй
Намрын анхны навч унасан өдөр
Надаас чамайг гуйж бэр минь боллоо
Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
Аадар цутгаж аянга бууж байсан
Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг

ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ /2/

Бурханы бэлэг
Хайрын биелэл үр минь
Унтаж байгаад цурхирлаа
Үнэгчилж байгаад уйллаа
Энэ амласан жаргал чинь үү
Энэ амсуулах амьдрал чинь үү
Үр чинь чамтай уулзах л гэж үүрэглэдэг
Үргэлжлэл чинь үнсүүлэх л гэж зүүрмэглэдэг
Зүүдэнд нь ч болов уулзаад
Зүрхэнд нь шивнэж учирлаарай
Бүүвэй бүүвэй
128 н өглөө би зүрхээ үхүүлсэн ч
128 н шөнө хүү хар дарсан ч
Жаргалыг чинь үргээхгүйн тулд
Цамцыг нь дэрлүүлж тайвшрууллаа
Зургыг нь тэврүүлж унтууллаа
Нам гүм дундаас нэрийг чинь дуудах үрээ
Хав харанхуй дундаас дүрийг чинь хайх хүүгээ
Нүд нь жижигхэн болохоор нулимс гарахгүй гэж бодоо юу
Бие нь бяцхан болохоор зовж мэдэхгүй гэж санаа юу чи минь.
Г. Цацрал 2011. 1. 30
ЦАГ ГАРГАН УНШСАНД БАЯРЛАЛАА
ИНГЭЭД Ч БОЛОВ МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХААР ШИЙДСЭН ЮМАА.
ТА БҮХНИЙГ ЗАЛХААХГҮЙН ТУЛД ЭНЭ ШҮЛГЭЭ СҮҮЛЧИЙНХ БОЛГОЁ.

Охин үрээ хайрла!


Сайн байцгаана уу. Та бүхэнтэй би ямар нэг зовлон ярилцья гэж бодсонгүй ээ. Энэ сайтаар дүүрэн хөгшин залуугүй эхнэр,нөхрөө хуурсан араар тавьсан хүмүүс. Мэдээж ийм болохоор ихэнх нь өөрийн гэсэн их бага хэмжээгээр асуудалд орсон. Хэн нэгэндээ гомдсон, хариугаа авах гэж өөр хүнтэй явна. Салахаа мэдэхгүй эргэлзэж байгаа  хүмүүс эсвэл өөр амьдрал зохиох гэсэн хүмүүс. Харамсалтай нь ихэнхдээ эмэгтэйчүүд захиа бичсэн харагдана. Хөөрхий тэр эмэгтэй чиний төрсөн эхээс ялгаагүй. Бүх эмэгттэй хүн ижил.Эмэгтэй хүн хааяа өөрийгөө зовох гэж төрсөн юм шиг гэж бодож магадгүй гэхдээ хамгийн их аз жаргалтай байх ёстой хүн бол эмэгтэй хүн юм шүү. Энэ шүлгийг орууллаа. Эрчүүдээ эхнэрээ хайрлаж яваарай.


21-р зуун бүсгүйчүүдээ өмөөрч байна


Амьдрал. Тэр өөрөө биднийг зовлон жаргалаар туучуулдаг. Гэгээн бас гэрэлтэй сүүдэртэй тийм л замаар амьдардаг. Гэхдээ амьдрал, хайр, итгэлцэл, бидний зам мөр үнэн байгаасай гэж би хүсдэг. Хэдийгээр бид “Үнэний хорвоо” гэж дуулдаг ч “үнэн” өөрөө харьцангуй. Үнэнийг нотлож болдог бил үү. Гэхдээ л амьдрал сайхан. Вансэмбэрүү хосоороо ургаж, хүн төж, шувууд нисдэг, хүн хүнээ хайрладаг заримдаа гомдоодог энэ л замбууд амьдраад л баймаар. Амьдрах сайхаан…

Ингээд амьдралын ачааг үүрч дүүрч яваа, Монголын сайхан бүсгүйчүүддээ гүн их талархал илэрхийлье. Анд, Эрдэнэтийн найрагч М.Баянгийнхаа бичсэн нэгэн шүлгийг та бүхэндээ хүргэх таатай байна.

Д.СОЁМБО

Гэрлэсэн эрчүүд гэртээ харь


Гэрлэсэн эрчүүд гэртээ харь
Гэгээвчин дээрээ эхнэр чинь хүлээж байна
Хэтсэн дээрх хатсан хувцас шиг
Хийсч мэдэхээр байна
Ганцхан чиний төлөө
Галынхаа өрөөнд гал атгаад
Ганцхан чиний төлөө
Голынхоо өрөөнд ширээ засаад
Охиноороо утас цохиулан

Эхнэрийн захидал



Нобелийн шаналт зохиолч Рабиндранаф Таагүрийн нэгэн бүтээлийг эмэгтэйчүүдийн баярыг тохилдуулан орчуулан хүргэж байна. Уг нь энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. “Эхнэрийн захидал” нэртэй энэхүү өгүүллэг бүсгүй хүний эрх чөлөөний тухай өгүүлсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг билээ.


Бид гэрлээд арвантаван жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл чамд ганц удаа ч захидал бичиж байсангүй. Би үргэлж чиний дэргэд байж, бие биедээ захидал бичих хүртлээ холдож үзээгүй болохоор тэр. Одоо би Пури хотод аялж явна. Аялал маань гэгээрэл, ухаарлын аялал. Харин чи ажилдаа дарагдаад албан өрөөндөө сууж байгаа.

Хөгшин намар /эротик өгүүллэг/


Жаргал охин зургийн хэрэгсэлтэй цүнхээ дааж ядан ангидаа орж ирэв. Багаасаа л зураач болно гэж хатуу шийдсэн авьяаслаг охинд багшийн даалгасныг зурах тийм ч хэцүү байсангүй. Саяхнаас тэдний сургуульд багшлах болсон дунд эргэм насны эр Гэрэлсүхийг олон улсад үзэсгэлэнгээ гаргасан сайн зураач гэдгийг бүгд мэднэ.

Зураг зурж эхлэж буй жаахан хүүхдүүдэд түүнээс сурах зүйл юу эс мундахав

Багш хүүхэд бүрийн дэргэд очиж зааж зурж явсаар Жаргалын дэргэд ирснээ зогтусан:

Хил дамнан жаргах хийсвэр сексийн амт /эротик өгүүллэг/


Би өдий 25 насалтлаа гуравхан эмэгтэй хүнтэй “унтаж” үзсэн. Яагаад гэвэл миний нүүр царай, бие, тэр бүү хэл бэлэг эрхтэнд маань хүртэл багадаа халуун цайнд түлэгдсэний ул мөр болсон газрын зураг шиг сорви бий. Тэр сорви намайг нүд хальтрам эрэмдэг амьтан болгон харуулдаг юм. Тиймээс би эмэгтэй хүн “найрах” нь байтугай хүний өөдөөс эгцэлж хараад гудамжаар алхаж зүрхэлдэггүй билээ.

Амттанд дуртай гөлөг /эротик өгүүллэг/


Булгаа өдий хүртлээ олон залууг бээлий мэт сольж байсан болохоос өөрөө хэрэглэсэн бэлгэвч шиг хаягдаж үзээгүй. Тиймээс өглөө сэрэхээс эхлээд шөнө орондоо хөрвөөж ядан унтталаа тэр залууг хэрхэн чадах вэ гэж хорсдог байлаа. Орой ажлаасаа ирээд хийх байх юмаа олж ядахдаа бүр ч ихээр бачуурч, хамаг муу үгээрээ доромжилсон мэссэж бичнэ. Гэвч түүнийгээ нисгэж зүрхэлдэггүй байв. Учир нь өөрийг нь үл тоомсорлосон тэр залууд үнэн сэтгэлээсээ дурласан байжээ. Хайр сэтгэл үзэн ядалт хоёрын дунд алхамын төдий зай байдаг болохоор энэ хооронд Булгаа ийнхүү тарчилж суугаа нь энэ.


Би чамд хайртай! Намайг уучлаарай!


Чи хөөрхөн болохоор надад таалагдсан, үнсмээр санагдсан.
Би уйдсан учраас чамд наалдсан, хамтдаа байсан.
Хуурамч зүйлгүй гэж эхэндээ итгэсэн ч, цаашлахдаа айж
Хайр ургахвий гэж дотор бачимдаж, зүрх үхэж байсаан миний…

Өдөр ирэх бүр чамайг санаж, дасаж байснаа
Өөрөө ч мэдэлгүй сүүлд нь бодоход, би чамд хайртай болсон байж…

Хамт байсан мөч болгоноо эргэн санахад жаргалтай ч
Хааяа хааяа чамайг үзэн ядаж өөрийгөө зүхдэг болсоон.
Чамтай ижилхэн бүсгүй болгоны уруулыг хүсэж,
Чимээгүй дотроо гуниг тээж уйлж суудаг болсоон.

Миний ертөнцийн бүх зүйл зөвхөн чамаас л шалтгаалдаг. Би чамд хайртай.


Өөрт чинь хайртай болсон навч байна аа би.
Өвөл унадаггүй боловч чамайг гээд шарлан хатдаг юм шүү.
Зүгээр л чамд дурласан мөс байна аа би.
Зул хайлдаггүй боловч чамайг гээд урсан мэлмэрдэг юм шүү.
Ганцхан чамайг ширтдэг од байна аа би.
Гэгээн өдрөөр гялалздаг ч чамайг гээд унтран бөхдөг юм шүү.
Үнэхээр чамайг л санадаг сар байна аа би.
Үргэлж бүтэн байдаг ч чамайг гээд эмтрэн хугасардаг юм шүү.

Би хүн болмоор байна…


Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхиүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тастчих байсан гэж үү?
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч!