Tuesday, April 26, 2011

Гарчиггүй шүлэг…


Ааваа охин тань
Ар Монгол залуутайгаа суух гэхээр
Авгай авсан сайн эцэг юмуу
Архинд орсонд гүйлгачин юмуу
Аль эсвэл хоосон баярхсан
Амьдралаа хуурч бие үнэлсэн залуус их болжээ… 

Ээжээ охин тань

Ээж шигээ сайн хань болоод
Эрийн дээд Монгол хүнийг хүсэх атал
Эхнэрээ зоддог яргачид юмуу
Эмс эргүүлдэг гүйдэлчид юмуу
Ихийг ярьсан хоосон толгойтой
Элдэвийн хараалаар толгой нь дүүрэн залуус их болжээ…

Эр хүнийг эдээр худалдаж авдаг болж гэнэ
Эцэст нь юу ч үгүй үлддэг хүн ч бий гэнэ
Олдохгүй эр хүнийг
Орондоо хоосон гансарч хүлээсээр
Охин насаа онгон эмээ болгож үдсэнээс
Ховор сайханыг нь хосгүй сайхан ханьтай болохыг хүсээд
Хорвоо ертөнцийн өөр нэгэн угсааг сонгон жаргая даа…

No comments:

Post a Comment