Tuesday, April 26, 2011

Хамтдаа зүтгэе хань минь ээ


За сайн байцгаана уу? Шинэ жилийн мэнд хүргэе та бүхэндээ! Гарчиггүй шүлэг, Эрчүүдээ дэндүү шудрага биш юм бишүү гэх мэт шүлгээ оруулсанаас хойш дахиад нэг шүлгээрээ та бүхэнтэй мэндчилж байна. 

Холын нутгаас тэмүүлэх
Хоёр биений хүслээ
Хойшдын ирээдүйн төлөө
Тэвчих ёстой юм болуу…

Аз жаргал амлан
Аваад суусан ханиа


Аргагүй амьдралын төлөө
Хүлээлгэх ёстой юм болуу…

Дэлхийн хөгжил өсөөд
Сайхан болжээ хайрт минь
Дэрлэж унтдаг гарыг чинь гэвч
Зургаар чинь орлуулалтай бишдээ

Цахилгаан сүлжээ хөгжөөд
Гайхалтай болжээ хань минь
Цахим өртөөгөөр чамайгаа гэвч
Тэврэх бишдээ янаг минь

Үрийнхээ зулайг үнэрлэж
Үүрээр үнэгчлэхэд нь бүүвэйлэх
Үлгэр мэт тэр жаргалыг
Үнэндээ тэвчих хэрэгтэй юм болуу

Утсаар хэлэх үгсийг тань
Дэргэдээс чинь сонсмоор байна
Утсан чинээ амь чинь надад
Улаан мөнгөнөөс ч үнэтэй байна

Санаж боллоо хайрт минь
Гэртээ хариад ирээрэй
Сайхан ирээдүйн төлөө
Хамтдаа зүтгэе хань минь ээ

No comments:

Post a Comment